“Хөнгөн бийр” дугуйлан
  • Үндэсний бичиг соёлоо дээдлэн хөгжүүлэх, хөхиүлэн дэмжиж , бичиг соёлоороо бахархах, өвлүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх хандлагыг төлөвшүүлэх зорилготой. 2008 онд Монгол бичгийн хичээлд сонирхолтой сурагчдад Уран бичгийн хичээлээ зааж эхэлсэн бөгөөд өдгөө 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн “Шилдэг хичээнгүй бичиг”, “Шилдэг уран бичиг”-ийн уралдаанаа жил бүр Монгол хэлний секцийн багш нартай хамтран амжилттай зохион байгуулж ирсэн.
  • 2020-2021 оны хичээлийн жилд “Хөнгөн бийр” бийрэн бичгийн дугуйлан 30 сурагчдын бүрэлдэхүүнтэй хичээллэж байна. Тус дугуйланд дунд ангийн сурагчдаас элсүүлэн, монгол бичгийн ерөнхий мэдлэг, зөв бичиг, хичээнгүй бичгээс зааж, бийрээр урлах уран бичгийн төрлөөс зааж сургадаг юм.
  • Хичээллэх явцад сурагчдад бичих урлаг, уран бичгээр бичих санаа өгөх зорилгоор дүүрэг, нийслэлийн хэмжээний монгол бичгийн үзэсгэлэн үзүүлж дуурайлган бичүүлдэг төдийгүй нийслэл болон Улсын чанартай уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулж байгаа нь тодорхой ахиц, үр дүнд хүрч байдаг.