“БАЙГАЛИЙН УХААНЫ ХИЧЭЭЛЭЭР ЦЭЦЭГ, МОД ТАРИХ, ХҮЛЭМЖИНД АЖИГЛАЛТ ТУРШИЛТ ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨСЛИЙН ТАЙЛАН 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн төслийн тайлан хүргэж байна. 21ш цэцгийн мандалыг байгуулан нийт ажилчид 3 дахь жилдээ арчилж ургуулж байна. 250ш тасалгааны болон чимэглэлийн цэцэг тарьж ургуулсан. Ойн зурвас байгуулан 400ш хайлаас мод тарьсан. Дөрвөн төрлийн 320ш жимс жимсгэний мод сөөг тарьсан. Доорх нарийн ногоог тарьж хураасан. Үүнд: – Лууван 24 кг – Чинжүү 15 кг – Бөөрөнхий байцай 100кг – Ногоон сонгино 10кг – Шар манжин 5 кг – Төмс 160 кг – Даршилсан ногоо 35 шил хураан авлаа. Байгалийн ухааны хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн болон сургуулийн туршлагын талбайтай болсон. Дотуур байрны суралцагчидтай ажиллах загвар боловсруулсан. Дотуур байрны суралцагчдын амралт, чөлөөт цагийг үр дүнтэйгээр өнгөрүүлэх гурван төрлийн хүүхэд хөгжүүлэх дугуйлан, клубын үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Хамт олны 50 хувь нь тус төсөлд гар бие оролцож, үүнээс 5 хувь нь сэдэл авч өөрийн эзэмшлийн газартаа ногоо болон жимс жимсгэний мод, бут, сөөгийг тарьсан. Энэхүү төсөл хэрэгжсэнээр багш, ажилтан, суралцагчид байгаль орчноо хайрлан хамгаалах, ногоон орчин бүрдүүлэхийн ач холбогдолыг ойлгож цаашид эко сургууль болох зорилгын төлөө ажиллаж байна.