Баярлалаа- Бяцхан номын төслийн хүрээнд ном ариутгагчтай боллоо. Монгол, Солонгосын боловсрол соёлын яамны “Баярлалаа-Бяцхан номын сан” төслийн хүрээнд ном сэлбэх, сэргээн засварлах, фондын номын хадгалалт, хамгаалалт, бактерийг 99,9% ариутгах чадвартай төхөөрөмжийг хүлээн авлаа. Төслийг санаачлан дэмжин ажиллаж байгаа БШУЯ-ны хамт олондоо сургуулийн нийт багш, суралцагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.