Шинэ төрлийн Коронавирусын эсрэг –Хандив Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирус /COVID-19/ цар тахлын халдвараас эх орон, ард ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд зориулан Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсүүд, Ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш хамт олны төлөөллүүд сэтгэл зүрхээрээ нэгдэн хандивын аянг өрнүүлж, энэхүү аянд манай хамт олон идэвхтэй оролцож нийт 1,100,000 төгрөгийн хандивыг СХД-ийн Онцгой байдлын газарт гардуулан өглөө. Бид энэхүү аюулт цар тахлын үед Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комисс, мэргэжлийн болон төрийн дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэр, заавар, зөвлөмж чиглэлийн дагуу цаг үеийн байдалтай уялдуулан урьдчилан сэргийлэх ажлууд, теле хичээлийн явцын тайлан, байгууллагын ариутгал халдваргүйтэл, эргүүл жижүүрийг хуваарийн дагуу хийж гүйцэтгэн хэрэгжүүлж, байгууллагад тулгарч буй асуудлыг удирдлагын баг хамт олон цаг тухайд нь шийдвэрлэн ажиллаж байна.