Уншлагыг дэмжих хөтөлбөр-2021 төсөл сурагчдын дунд бүтээлч уншлага тэмцээн зохион байгууллаа. Нийслэлийн Боловсролын газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль, Засгийн газрын болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, бага ангийн суралцагчдын дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх үүднээс Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиудад “Эцэг эхийн бүтээлч уншлага” зохион байгуулах ажлын удирдамжийг чиглэл болгон, бага ангийн суралцагчдад ном унших сэдэл тэмүүлэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйд сургах, эцэг эхийг хүүхдээ номтой нөхөрлүүлэх энгийн арга барил эзэмшихэд дэмжлэг үзүүлэхэд нь туслах зорилгоор энэхүү ажлыг 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн явуулж байгаа болно. Ажын хүрээнд: Сургуулийн захиргааны зүгээс 3-р ангийн суралцагчдад унших номын баяжилт хийгдсэн. Бага ангийн суралцагчдыг номд дуртай болгох, унших сэдэл тэмүүлэл төрүүлэх үүднээс уншлагын цагийг бий болгосон. Бага ангийн ЗАН-ийн үйл ажиллагаанд багшийг бүтээлч уншлагад оролцуулах, эцэг эхчүүдэд ном унших арга барил, ярих чиглэлийг заан өгч, хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулан хуваарийн дагуу уншлага явуулах нэгдсэн графиктай болсон. Тухайн номын агуулга 3-р ангийн хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцсэн эсэхийг нягтлан эцэг эхийн зүгээс бүтээлч санаачилга гарган номын сонголт хийх боломжоор ханган ажиллаж байна.