Мэдээ мэдээлэл
Сургуулийн автобус боллоо.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Нийслэлийн Засаг Даргын “Эрх шилжүүлэх тухай” 2019 оны А/110 дугаар захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг Даргын “Үнэлгээний хороо байгуулах тухай” 2019 оны А/148 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг тус тус үндэслэн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/458 дугаар захирамжийн дагуу “Булганбаян буудай” ХХК-тай байгуулсан сургуулийн цахилгаан автобус 2 ширхэг /УБ, СХД, ЦА/А/148/ дугаартай гэрээгээр  Нийслэлийн ерөнхий боловсролын 121 дүгээр сургуульд нийлүүлэгдэж буй 1 ширхэг цахилгаан автобусыг хөрөнгө нийлүүлэх ажлын тендерийн бичиг баримт, техникийн тодорхойлолтын дагуу 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авлаа.

Шинэ оны өмнөхөн хүлээн авч байгаа энэхүү автобусыг ХҮУУЯ-ны сайд Д.Сумьяабазарын ажлын албаны бие төлөөлөгч Одбаяр, СХД-ийн 21 дүгээр хороо Засаг дарга бөгөөд Жаргалант тосгоны захирагч Мягмарсүрэн нар тус сургууль дээр хүрэлцэн ирж автобусны түлхүүрийг гардуулан өгөв.

Ийнхүү сургууль шинэ автобустай болсноор улс, дүүргийн зүгээс зохион байгуулагдаж байгаа аливаа тэмцээн, уралдаанд суралцагчдаа өөрсдийн унаагаар аюулгүй тээвэрлэх, суралцагчдын дотуур байранд амьдардаг суралцагчдыг тогтмол цаг хугацаанд нь гараас гарт хүргэж өгөх, авах  нөхцөл бололцоо бүрдэж байгаа болно.