Номын сангийн нээлт Монгол болон БНСУ-ын БСШУСЯ-ны соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны санхүүжилт хийх ажлын төлөвлөгөөнд хийгдэж байгаа БНСУ-аас санхүүжүүлсэн “Баярлалаа! Бяцхан номын сан” төслөөр хэрэгжүүлсэн номын сангийн нээлтийн ёслолын ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-нд болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагааны үеэр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуучлалын яамны бүсийн соёлын бодлогын газрын дарга Жон Бён Г. БНСУ-ын Соёл, спорт, аялал жуучлалын яамны номын сангийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Хан Ин Сон, БНСУ-ын Монгол дахь ЭСЯ-ны ажилтан, МУ-ын БСШУСЯ-ны Соёл урлагын бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, БСШУСЯ-ны мэргэжилтэн Баяраа нар болон 121 дүгээр сургуулийн захирал Б.Дуламсүрэн, СХД-ийн 21-р хорооны засаг дарга бөгөөд Жаргалант тосгоны захирагч Б.Мягмарсүрэн нарын зочид төлөөлөгчид уригдан ирж “TYSL” хаягийн нээлтийг хийлээ. “Баярлалаа! Бяцхан номын сан” төслийн хүрээнд зохион байгуулсан гар зургийн уралдаанд амжилттай оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн суралцагчдад БНСУ-ын талаас гарын бэлэг, шагнал гардууллаа. Мөн хоёр улсын боловсрол, соёлын үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн өргөжүүлэх чиглэлээр номын соёлыг хөгжүүлэх болон соёл урлагийн харилцааны хөтөлбөрт 70 гаруй суралцагчдыг хамруулан 2 цагийн хичээлийг монгол, солонгос багш нар хамтран заалаа. Энэхүү номын сан нь суралцагчдын ном унших орчинг таатайгаар бүрдүүлж өгснөөс гадна сурагч өөртөө итгэлтэй, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бүтээлч, санаачилгатай, бусдыг манлайлж хамт олны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэсэн олон төрлийн ном бүтээлүүдийг судлах боломжтой 2000 орчим номын фондтой болсноороо онцлог байлаа.