Хамран сургах тойрог НБГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/44 тоот тушаалаар батлагдсан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцах суралцагчдын хамран сургах тойрог тогтоох тухай тушаалыг үндэслэн СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 121 дүгээр сургууль нь Эмээлтийн 2 дугаар хэсэг, Давааны зөрлөг, Сүүж амралт, 361-ийн гарам, Рашаант өртөө, Тахир соёот, 52-ын даваа, Хайрт хааны хэсэг гэсэн газруудыг хамран сургуулийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн хүүхэд багачуудыг тэгш хамруулан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.