Дотуур байр

ДОТУУР БАЙР

Хүүхэд хөгжлийн талаар:

Хүүхэд хөгжлийн ажлыг 18 хүн багаар зохион байгуулж байна. Үүнд: багш 2, эрүүл ахуйч 1. Номын санч 1, жижүүр 4, галч 3, тогооч 2, сав угаагч 1, үйлчлэгч 4.

Бид хүүхдийн дунд дараах клуб, дугуйлан, секц, сургалтыг явуулдаг. Үүнд:

  • 1-5-р ангийн сурагчдад “Үлгэрийн цаг” \Номын санч Д.Оюунзам\
  • 1-5-р ангийн сурагчдад “Хүүхэлдэйн театр” \Номын санч Д.Оюунзам\
  • 1-5-р ангийн сурагчдад Уран уншлагын дугуйлан \Багш В.Энхтуяа\
  • 1-5-р ангийн сурагчдад Хүүхэд хөгжлийн өрөөнд тоглоомын цаг
  • 5-р ангийн сурагчдад Англи хэлний давтлага \Номын санч Д.Оюунзам\
  • 6-12-р ангийн сурагчдын дунд оройн 19-20 цагт Сагсан бөмбөгийн тоглолт \Галч Э.Мөнхбаяр, Д.Нанзаддорж\
  • 6-12-р ангийн сурагчдын дунд оройн 19-20 цагт Гар бөмбөгийн тоглолт \Галч Э.Мөнхбаяр, Д.Нанзаддорж\
  • 6-12-р ангийн сурагчдад гар урлалын сургалт \жижүүр П.Должинсүрэн, багш Ж.Оюуннэмэх\
  • 1-12-р ангийн сурагчдад “Эрүүл ахуйн зөвлөгөө өгөх цаг” \Эрүүл ахуйч Б.Лхамсүрэн\
  • 1-12-р ангийн сурагчдын дунд Бүжгийн сургалт, хичээл \Жижүүр Д.Сайнтуяа\
  • 3-5-р ангийн сурагчдын дунд гимнастикийн дугуйлан \ Жижүүр Д.Сайнтуяа\
  • 1-12-р ангийн сурагчдын дунд “Усан дээрх зураг” урлалын дугуйлан \Багш Ж.Оюуннэмэх, багш В.Энхтуяа, номын санч Д.Оюунзам, эрүүл ахуйч Б.Лхамсүрэн\
  • ХХТ-д шатар, даам тоглох цаг \Жижүүр Г.Өлзийхутаг, галч Ц.Содномдаржаа\
  • Чийрэгжүүлэлтийн өрөөнд спортын цаг \ жижүүр Б.Алтанбагана\
  • Эмч клубт 11 хүүхэд
  • СӨУЗ-д 9 хүүхэд тус тус хамрагддаг. Эдгээр нь ариун цэвэр эрүүл ахуй, гэрийн даалгавар давтлага, дэг соёл төлөвшилд чиглэж ажилладаг.
  • Сурагчдын шинэ жил, Эх үрсийн баярыг тогтмол тэмдэглэж хэвшсэн.

Хүүхэд хамгаалалын талаар:

“Хүүхэд хамгааллын бодлого”, “Дотоод журам”, “Гар утас ашиглах журам”, “Өдрийн дэглэм” зэрэг бичиг баримтыг боловсруулан өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж байна.

Багш ажилтан бүр нэг тасаг хариуцан  эцэг эх асран хамгаалагчтай холбоотой ажилладаг.

Гадаад дотоод орчинд 100% камерын хяналтын системтэй, хүүхдийн амь нас эрүүл мэндийн бүрэн бүтэн байдалд анхаарал халамж тавьж ажилладаг.

2-р давхарт  охид, 3-р давхарт хөвгүүд амьдардаг. Давхар тус бүртээ 00, душьтэй. ДЗӨН-ОУБ аас сэтгэл зүйч ажиллаж, бүлгийн сургалт, хувийн зөвлөгөө өгдөг.

Хүүхэд хамгааллын чиглэлээр өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөх дараах дэвтрүүдийг шинээр хийж тогтмол хөтөлж хэвшсэн.

  • Хариуцлагатай жижүүрийн тэмдэглэл
  • Гар утас ашиглалтын дэвтэр
  • Эм зарцуулалтын дэвтэр
  • Усанд орсныг тэмдэглэх дэвтэр
  • Хүүхэд хүлээлцэх дэвтэр
  • Цагаан хэрэгсэл ариутгалын дэвтэр
  • Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дэвтэр
  • Өрөөний халаалтыг шалгасан тэмдэглэл
  • Камер шүүсэн тэмдэглэл
  • Ажиглалт судалгааны тэмдэглэл

Өдрийн дэглэм, цагийн хуваарийн дагуу сурагчид гал тогооны жижүүр хийдэг болсон.

  • Сурагчид өөрийн тасгийн цэвэрлэгээг хийж хэвшсэн.
  • Сурагчид халуун усанд 7 хоногт 1 удаа орж тэмдэглэгээг үйлчлэгч хариуцаж хөтөлж хэвшсэн.
  • Сурагчийн цагаан хэрэгслийг 14 хоногт тогтмол угааж ариутгал хийж хэвшсэн.
  • Сурагчдын аяга тавгийг 3 дамжлагаар угаагаад 5-10 сек ариутгадаг.
  • Сурагчдыг өглөө сода, давстай усаар хоолойг зайлуулж хэвшсэн.
  • Бие нь өвдсөн сурагчдад нөөцөнд байгаа эмнээс өгч тэмдэглэгээ хөтөлж хэвшсэн.

Орчны тохижилтын талаар:

Улс нийслэлийн жишиг Дотуур байр болох зорилго дэвшүүлэн Хүүхэд хөгжил хамгааллын ажлыг 18 хүн багаар хийж байна.

Нийт 24 тасагт 69 өрхийн 100 хүүхэд амьдардаг. Хүүхэд тав тухтай сурч амьдрах тохилог сайхан орчин бүрдсэн.

Уулзалтын өрөө, Хоолны заал, мэдээлэлзүйн танхим, номын сан, хүүхэд хөгжлийн танхим, “Ёс заншлын өргөө”, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, эрүүл ахуйн өрөө, 6 настны өрөөтэй. Эрэгтэй эмэгтэй хүүхдийн дотор 00, душьтэй, ажилчдын амралтын өрөө болон дулаан гражтай.

Эцэг эхийн оролцоо, дэмжлэг

  • Эцэг эхийн хурлыг улирал бүр зохион байгуулж, сурагчдын сурлагын байдал, төлөвшил хүмүүжил, эрүүл мэндэд анхаарах зөвлөгөө зөвлөмж өгч ажилладаг.
  • МУ-н Засгийн Газар, БСШУЯ-ны “Уншлагыг дэмжих хөтөлбөр”- ийн хүрээнд Номын санд 50ш номтой болсон.
  • Эцэг эхчүүд хуваарийн дагуу Дотуур байранд жижүүр хийж хонодог болсон.
  • Эцэг эх асран хамгаалагчдын 1,0 сая төгрөгийн хандиваар Урлаг зааландаа караоке телевизтэй болсон.

Эрүүл мэнд

  • Эмчийн үзлэгт сурагчид жилд 2 удаа бүрэн хамрагддаг.
  • Багш ажилчид эмчийн үзлэгт орж, ЭМ-ийн шинжилгээнд хамрагдсан.
  • Өрөө тасгуудад өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж хэвшсэн.
  • 7 хоногийн Пүрэв гарагт их цэвэрлэгээ хийдэг.
  • Эцэг эхтэй хамтран бүх өрөө тасгийг цэвэрлэгээний материалтай болгосон.
  • Сурагчдыг ажиглалт судалгаа хийхэд дараах чиглэлийн өвчлөл их байгаа нь анзаарагдсан. Үүнд: хоолой, гэдэс, толгой, шүд
  • Эцэг эхэд сурагчдын өвчлөлийн талаар зөвлөгөөг өгч дархлааг сайжруулах тал дээр анхаарахыг сануулсан.
  • 7, 8-р ангийн Эмч клубийн суралцагчид багш, эрүүл ахуйч нарын удирдлаган дор сурагчдын болон тасгийн ариун цэвэр, эмх цэгцэнд хяналт тавьж ажиллаж байна.

Хандив, төсөл хөтөлбөр:

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Гэрэлт Ирээдүй” төслийг хэрэгжүүлж, Хүүхэд хөгжлийн танхимд 20.300.000 төгрөгний орчны тохижилтын ажил хийгдсэн.
  • Хүүхэд хамгааллын ажлын хүрээнд 800000 төгрөгний “Хүүхдийн цонхны аюулгүйн түгжээ” төсөл хэрэгжүүлж нийтийн эзэмшлийн болон тасгуудын цонхонд хийсэн. Нийт 44 цонхонд түгжээ хийсэн.
  • Дотуур байрны багийн 5 гишүүн, БСШУСЯ, Дэлхийн банкны хамтарсан төслийн шалгаруулалтад тэнцэж “Байгалийн ухааны хичээлээр цэцэг мод тарих, хүлэмжинд ажиглалт туршилт хийх үйл ажиллагаа” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн эхний үйл ажиллагаа болох “Хэний цэцгийн мандал гоё вэ?” уралдаан зарлаж цэцгийн мандлууд бүтээсэн.
  • Төслийн ажлын хүрээд жимсний мод бут 330ш, тасалгааны цэцэг 170ш, хүлэмж 3ш ийг хийж байна.
  • Сургуулийн төсөв болон, нийт хамт олны дэмжлэгээр 5,0 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж Чийрэгжилтийн танхим байгуулсан.
  • Эцэг эх асран хамгаалагчдын хандиваар 1,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Урлаг зааландаа Караоке телевизтэй болсон.
  • “Тайваны хүүхэд гэр бүл хөгжлийн сан”-ийн хандиваар номын сандаа 1,0 сая төгрөгийн ном авсан.

6 настны асаргаа, дэмжлэг

  • БСШУЯ-ны зорилго: 2019-2020 онд Дотуур байрыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 6 настай хүүхдийн сурч амьдрах орчин, асаргаа халамж үйлчилгээг сайжруулах талаар улс, нийслэлийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд 6 настай хүүхдийн 2 тасгийг багш ажилчид болон эцэг эх асран хамгаалагчдын хандив дэмжлэгээр тохижуулж байна.
  • 2020-2021 оны хичээлийн жилд 6 настай хүүхдийн ор, хөнжил, гудас, цагаан хэрэгсэл, шкаф, тоглоом бусад зүйлийг стандартын хэмжээнд хүргэсэн.