Мэдээ мэдээлэл
Хотын соёл аянд нэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээ зохион байгуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 16-ны А/27 дугаар захирамжаар Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэл”-ээр 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулах чиглэл ирсэн болно. “Хотын соёл” мэдээллийн цагтай болсноор суралцагч бүр, сургууль болон олон нийтийн газарт биеэ зөв боловсон авч явах соёлд тасралтгүй суралцах боломж өргөжинө.